ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
393 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлд үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох албан тушаалтан худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, Аймгийн худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв НҮТББ сургалтын байгуулагатай хамтран 2025 оны 12 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа. Сургалтад төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийн 87 хүн хамрагдаж, 42 хүн шалгалтад тэнцэн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны эрхийн гэрчилгээгээ авлаа. 

2025-12-17 17:00:00