Сумдын төрийн байгууллагын 2020-2024 онд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаанд хяналт тавих, зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
343 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.4.3 бүх шатны худалдан авах ажиллагаанд болон түүний гүйцэтгэлийн явцад хяналт, шалгалтыг тогтмол явуулж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангана гэсэн зорилтын хүрээнд  аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт сумдын төрийн байгууллагын 2020-2024 онд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр зөвлөн тусалж  аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

1

1

2025-09-19 05:05:11